
Өнөөдөр дэлхийн хэмжил зүйн өдөр тохиож байна. Анх 1875 онд Метрийн хэлэлцээрт нэгдсэн 17 томоохон улс орнуудын хүрээнд дэлхий дахинаа хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тогтсон байдаг. Үүнээс хойш 1999 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн хэмжил зүйн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн хувьд “Дэлхийн худалдаан дахь хэмжил зүйн асуудал” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын хувьд энэ өдөр салбарын мэргэжилтнүүд чуулж, олон улсын хэмжил зүйн чиг хандлага, цаашдын зорилго, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн үр дүнтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Харин энэ удаад цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Хэмжил зүйн талаарх мэдээллийг олон нийтэд цахим хэлбэрээр хүргэх юм байна. Энэ хүрээнд бид Стандарт хэмжил зүйн газрын, Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэнгээс 2020 онд хэрэгжүүлсэн ажлынх нь талаар тодрууллаа.
Тус газраас төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэхээр зарим үйлчилгээгээ цахимд шилжүүлж, хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийх хугацааг богиносгох зэрэг үр дүнтэй ажлыг хэрэгжүүлжээ.
Өнөөдөр дэлхийн хэмжил зүйн өдөр | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.