
Дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготой “Хариуцлагатай аялцгаая” аяныг эхлүүллээ. Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлаас үүдэн аялал жуулчлалын салбар их хохирол амссан. Манай улсад л гэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1300 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, 2020 оны эхний 5 сарын байдлаар 120 орчим сая долларын алдагдал хүлээжээ. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлж байна гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга н.Баясгалан ярилаа.
Түүнчлэн дотоодын аялал жуулчлалтай зэрэгцээд байгаль орчноо хайрлан хамгаалах, соёлтой аялах нь чухал байна. Тиймээс иргэдийн ухамсарт чиглэсэн ажлыг Экологийн цагдаагийн албанаас хамтран зохион байгуулах юм байна.
Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Арсланхуяг ярилаа.
Эдгээр аяны хүрээнд дотоодын аялал жуулчлалыг өргөн хүрээнд зохион байгуулснаар 21 аймгийн эдийн засагт 200 орчим тэрбум төгрөг цуглуулах боломжтой гэж тооцоолж байна.
“Хариуцлагатай аялцгаая” аяныг эхлүүллээ | ||
Үзсэн: 1582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.