
Үндэсний үйлдвэрүүд энэ жил 40.8 мянган тонн хонины ноос бэлтгэнэ. Харин 1.1 мянган тонн тэмээний ноос бэлтгэхээр төлөвлөж байна. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчилсэн. Ингэхдээ хэвийн үргэлж ноосонд 1500 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
Өнгөрсөн жил 85 үндэсний үйлдвэр, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 13 мянга 219 тонн ноос бэлтгэж тушаасан. Нийт 46 мянга 828 малчинд 19 тэрбум 419 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна.
Үндэсний үйлдвэрүүд энэ жил 40.8 мянган тонн хонины ноос бэлтгэнэ | ||
Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.