Шууд Chart

"Морин хуур" 33 дахь наадам аравдугаар сарын 10-нд эхэлнэ

2020-10-04 10:53:42

Монгол Улсын Соёлын Яам, ЗГХА Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хамтран 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд "Бүх нийтийн хөгжмийн баяр" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулна.

Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Морин хуур" оны шилдэг дуу шалгаруулах 33 дахь наадам зохион байгуулагдах юм. "Морин хуур" наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр МХО-нд эхэлнэ.


"Морин хуур" 33 дахь наадам аравдугаар сарын 10-нд эхэлнэ   
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй