Шууд Chart

"Хоол боловсруулах замын зарим эмгэгийн дуран ба дүрс оношилгоо" сэдэвт сургалт боллоо

2020-11-10 15:27:09

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит “Дүрс оношилгооны лавлагаа төв” байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан "Хоол боловсруулах замын зарим эмгэгийн дуран ба дүрс оношилгоо" сэдэвт 2 багц цагийн сургалтыг Монголын дурангийн нийгэмлэг, АШУҮИС-ийн дотрын тэнхим, Монголын Радиологийн нийгэмлэгтэй хамтран 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд тус эмнэлгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтад Улаанбаатар хотын 9 дүүрэг, Булган, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгуудын дүрс оношилгоо, дотор, зүрхний эмгэг судлал, зүрхний мэс заслын чиглэлийн 370 гаруй эмч мэргэжилтэн хамрагдсан. Сургалт семинарт нийт 27 эмнэлзүйн лекц тавьж, илтгэл хэлэлцүүлснээс “Ливерген” эмнэлгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Мэндбаярын “Нойр булчирхайн биосистем ба био-үйлдэл” сэдэвт илтгэл шилдэг илтгэлээр шалгарлаа.


Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Хоол боловсруулах замын зарим эмгэгийн дуран ба дүрс оношилгоо" сэдэвт сургалт боллоо   
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй