Шууд Chart

"Ковид-19" халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 435 боллоо

2020-11-17 17:18:02

"Ковид-19" халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 435 боллоо.

- 2020.11.17-ны 17:00 цагийн байдлаар, Монгол Улсад батлагдсан "Ковид-19" халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт 435 болсон байна.
- Тухайлбал, Дархан-Уул аймагт "Ковид-19" халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуураар 1 хүний шинжилгээний хариу эерэг гарсныг PCR шинжилгээгээр баталгаажуулжээ.
- Тус тохиолдлын ойрын хавьтлын эрсдэл бүхий 62 хүнийг олж тогтоосон бөгөөд төмөр зам дагуух Дорноговь, Налайх, Говьсүмбэр зэрэг аймагт тандалт, судалгааны ажил үргэлжилж байна.

Нийслэлийн хэмжээнд "Ковид-19" халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг хамруулах нэр бүхий 18 шинжилгээний төв, мөн сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авах тодорхой заасан байршил болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 6764 хүн хамрагдаад байна.

Сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд 1800-0119 дугаарын утсанд хандаж цаг авах, эсвэл www.119.mn вэб сайтад өөрийн регистрийн дугаарыг бүртгүүлж шинжилгээний цаг болон хариуг авах боломжтой юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Ковид-19" халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 435 боллоо  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй