Шууд Chart

COVID-19: Гэрийн дэглэм сахиж байгаа иргэдэд өгөх зөвлөмж

2021-06-10 13:19:32

Гадуур явахгүй, гэрийн дэглэм сахиж байгаа иргэдэд өгөх зөвлөмжийг хүргэе. 

·         Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх

·         Хүүхдэдээ хичээл хийхэд нь туслах

·         Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхдэдээ уншиж өгөх, ярилцах

·         Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)

·         Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах

·         Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох

·         Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах

·         Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх

·         Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах

·         Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх

·         Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах

·         Өдрийн тэмдэглэл хөтлөх

·         Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах

·         Гэр бүлийн хүрээнд уралдаан тэмцээн зохиох

·         Ургийн бичиг хөтлөх

·         Гэр орноо цэвэрлэж, тавилгынхаа байршлыг өөрчлөх

·         Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх

·         Жингийн илүүдлээс сэргийлэх

·         Архи, тамхинаас татгалзахыг зөвлөж байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

COVID-19: Гэрийн дэглэм сахиж байгаа иргэдэд өгөх зөвлөмж   
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй