
Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагаа ажил үүргийн хуваарь, төлөвлөгөөний дагуу хуралдлаа. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга, гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Ц.Эрдэмбилэг нээв.
Коронавируст халдварт (КОВИД-19) –ын цар тахлын нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны төлөвлөгөөний төслийн танилцуулга, хүний нөөцийн төлөвлөлт зэргийг танилцуулж цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
.jpg)
Хуралд Эрүүл мэндийн сайдын А/309 дугаар тушаалын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга, Гэмтэл согог судлалын төлөөлөл, Цус сэлбэлт судлалын ерөнхий захирал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтэн оролцлоо. Хурлаас дараах шийдвэр гарав. Үүнд:
- Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан, халдварын дараагийн давалгаанд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабын үйл ажиллагааг идэвхижүүлж,
- Орон нутгийн Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албадыг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах,
- Штабын гишүүдээс өгсөн саналыг Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны төлөвлөгөөний төсөлд тусгах, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаанд шаардагдах санжүүжилтийн тооцоог хийж,
- Эх үүсвэрийг тодорхой болгож төлөвлөгөөнд тусгах зэрэг шийдвэр гарлаа.


Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны штабын хоёрдугаар хурал боллоо | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.