Шууд Chart

Сайд С.Энхболд Дорнод аймгийн Бүсийн оношилгооны Эрүүл мэндийн төвд ажиллав

2021-09-17 14:37:31

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дорнод аймаг ажиллахдаа тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр орлоо. Тус төвийн хувьд аймгийн иргэдэд үйлчлэхээс гадна бусад аймгийн ойролцоох сумдын эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
 
Коронавируст "Ковид-19" өвчний нөхцөл байдлын улмаас тус төвийн үйл ажиллагаанд ирэх ачаалал нэмэгдсэн талаар эмнэлгийн удирдлага танилцууллаа. Сүүлийн үед тус аймагт өдөрт батлагдах "Ковид-19" өвчний тохиолдол нэмэгдэж байгаа гэнэ. Иймд боломжтой нөхцөлөөр ор дэлгэн өвчтөнүүдээ эмнэлэгт авах арга хэмжээг авч ажиллаж байгаа талаараа аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага танилцууллаа.
 


Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс "Ковид-19" өвчний тандалт, хариу арга хэмжээ, эмчилгээнд хэрхэн анхаарах, ямар зохицуулалтыг яаж хийх талаар орон нутгийн удирдлагад заавар зөвлөгөө өгч, чиглэл үүрэг болгов. Тухайлбал хөнгөн өвчтөнийг эмнэлэгт авна гэхээсээ илүү өрх эмнэлэг нь хянах сайн туршлагыг нэвтрүүлж ажиллах нь зөв. Ингэж чадвал дагаад өрхийн эмнэлгийн чадамж, санхүүжилт сайжирч иргэдэд хүрэх тусламж үйлчилгээ ойртох боломжтой гэдгийг анхаарууллаа.
 


Дорнод аймгийн хэмжээнд хүчил төрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай байсан тул Эрүүл мэндийн сайд Бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвд 5 ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг гардуулан өгөв. Эрүүл мэндийн яамны санаачилгаар хэрэгжиж байгаа Бүсийн оношилгооны төвийн Хүүхдийн эмнэлгийн 200 ортой барилгын ажлын үйл явцтай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Уг барилга энэ оны 8-р сарын 25нд эхэлсэн бөгөөд ирэх оны 12-р сар гэхэд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.  мэндийн төвд нэвтрүүлэхээр ажиллаж байна.Мөн тус аймагт сумын эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төв зэрэг эмнэлгийн барилга баригдаж байгаатай танилцсан юм.



"Ковид-19" өвчний эмчилгээ үйлчилгээнээс гадна Эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг орхигдуулж болохгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудад анхааруулж, холбогдох чиглэлийг өгөв. Тухайлбал Азийн Хөгжлийн банк Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвд иж бүрэн дурангийн аппарат шинэчилж өгсөн. Тус аймагт жилдээ 200 гаруй  хорт хавдар шинээр илэрдэг гэнэ. Хорт хавдрын дотор ходоодны хорт хавдар 3-рт ордог байна. Ийнхүү дурангийн иж бүрэн аппраттахй болсноор тусламж үйлчилгээний чанар илүү сайжирна Хоол боловсруулах замын эмгэгүүдийг оношлох чанар сайжирсан цаашид дурангийн мэс ажилбарыг орон нутагтаа хийнэ гэсэн зорилготойгоор ажиллаж байгааг эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа.  
 
 
Ташрамд сонирхуулахад, Дорнод аймаг нь 83473 хүн амтай бөгөөд насны бүтцийн хувьд 0-14 насны хүн ам 27529, 15-64 насны хүн ам 52349, 65-аас дээш насны хүн ам 3595 байна. Дээрх хүн амд төр, хувийн хэвшлийн 64 эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сайд С.Энхболд Дорнод аймгийн Бүсийн оношилгооны Эрүүл мэндийн төвд ажиллав   
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй