Шууд Chart

"Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал" сэдвээр хэлэлцэв

2021-09-24 09:45:18

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМС-ын А/207 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдэд 2021 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээний тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор "Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал" сэдвээр 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр цахим хурал зохион байгуулав.

Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж, хуралд ЭМЯ, НЭМГ, 21 аймаг, ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, Өргөө амаржих газар, Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер бүхий 125 эмч, мэргэжилтнүүд Zoom-р холбогдон оролцлоо.

Цахим хуралд “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч С.Байгалмаа, “Төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал” (2017-2021 оны эхний 8 сар) ТСА-ны ажилтан П.Орхонтуул, "Koвид-19 халдварын үед хүүхдэд илрэх шинж тэмдэг" ЭМТҮЧАБА-ны чанарын менежер Ч.Дуламрагчаа, “Ковид-19 халдвартай хүүхдэд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдвээр Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго нар мэдээлэл хийлээ. .

Энэхүү цахим хурал нь улсын хэмжээний тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн байдал, Koвид-19 халдварын үеийн хүүхдийн тусламж үйлчилгээнд анхаарах зүйлсийг хэлэлцүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн ач холбогдол бүхий хурал боллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал" сэдвээр хэлэлцэв  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй