Шууд Chart

"Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал" сэдэвт дадлага сургуулилалт боллоо

2021-10-22 11:20:12

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд "Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал" сэдэвт дадлага сургуулилалтыг өчигдөр хийлээ.
 

 
Дадлага сургуулилалтад Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Чингис хаан ОУНБ,  НУБИЭ ХХК, авиакомпаниудын төлөөлөл оролцлоо.

Дадлага сургуулилалт хийснээр гадаад улс орноос сэжигтэй зорчигч ирэхэд эрүүл мэнд, хил хяналтын байгууллага, нисэх онгоцны буудал, авиакомпанийн ажилчид хариу арга хэмжээг хэрхэн авах талаар нэгдсэн ойлголт, туршлагатай  болох ач холбогдолтой юм.
 

 
Энэхүү дасгал сургуулилалтын үеэр хамтрагч талууд тулгамдсан асуудлаа ярилцан, зөвшилцөж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар шийдвэрлэлээ.  

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал" сэдэвт дадлага сургуулилалт боллоо  
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй