
Гэрэл зураг сонирхогчдыг олноор төрүүлэх, тэднийг байгальтай холбох гүүр болох, байгалийн амьд биесийн зан төрх, амьдралын хэв маяг, амьдрах орчны талаар танин мэдэхүйн мэдлэг хүргэх “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ MONGOLICA- 2013” уралдааны дүн өнөөдөр гарна.
Өнгөрсөн оны энэ өдөр нээж олон нийтэд зарлан нэг жилийн турш үргэлжилсэн уралдааныг дүгнэн, шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа өнөөдөр 16.00 цагаас Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн IV танхимд болно.
Зэрлэг онгон байгалийн амьд биесийн гайхамшигт агшныг гэрэл зурагт буулгах замаар найман настай балчраас наян настай буурайд амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх, сонирхлыг төрүүлэх нь уралдааны эрхэм зорилго юм.
Амьд биесийн гайхамшигт агшинг алдаршуулна | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.