
Баян-Өлгий аймгийн музей нэгэн өвөрмөц бүтээлээр урын сангаа арвижуулжээ.
Домбор бол Казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг билээ. Тэгвэл гурван метр өндөртэй, 100 кг жинтэй домборыг аймгийн музейд тавьжээ. Домбор урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж, цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч, утас хийгээд, хоёр утас татаж, ишин дээр нь 9 эгшгийн хөг данг тохируулжээ.
Уг домборыг СТА Ч.Энх-Отгон урласан байна. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Станбулд хүндэтгэл үзүүлж, нэрийг нь мөнхлөх зорилгоор хүүхдүүд нь домбор хийлгэх захиалга өгч, ийнхүү Баян-Өлгий аймгийн музейд хүлээлгэн өгчээ.
100 кг жинтэй домбор урлалаа | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.