Шууд Chart

“Алтан хальс” наадамд 33 бүтээл өрсөлдөж байна

2014-06-20 13:58:57

Артхаус киног түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмыг зохион байгуулах гэж байна.
 
Наадамд 33 кино өрсөлдөхөөр “иржээ”.  
 
Наадмын шүүгчээр Пусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд нар ажиллана.
 
Шилдгээр шалгарсан нэг бүтээл “Алтан хальс Гран при” шагнал, нэг сая төгрөг хүртэх юм. Түүнчлэн“Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал”  төрлөөр шилдгүүд тодрох юм.
Наадмын үйл ажиллагаа бямба гарагт СУИС-ийн “Оюутан” театрт болно.

“Алтан хальс” наадамд 33 бүтээл өрсөлдөж байна   
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй