Шууд Chart

“Камертон” хамтлаг 19 нас хүрлээ

2014-06-24 11:09:40

Өнөөдөр “Камертон” хамтлагийн төрсөн өдөр.  19 жилийн өмнөх энэ өдөр Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн хөвгүүн нэгдэж хамтлаг байгуулсан түүхтэй. 18 настай дөрвөн хүүгийн мөрөөдөл бодит амжилт болон гялалзаж Монголын хөжгмийг ертөнцийн олон олон зүйлийн анхдагч бас акулууд болж чадсан.
 
“Камертон”-ы дууг үе үеийн насныхан сонсож, мэдэрч, хөгжиж, уярч чаддаг нь гайхалтай. Тийм ч учраас хамтлагийнхан энэ хугацаанд хамгийн, хамгийн, хамгийн амжилтыг тогтоосоор ирсэн юм.  
 
Ингээд 19 нас хүрч буй авъяаслаг, чадварлаг залуустаа төрсөн өдрийн мэндийг хүргэе.
Дашрамд дуулгахад “Камертон” хамтлагийнхан өнөөдөр “Milange” караокед  төрсөн өдрөө тэмдэглэнэ. Ингэхдээ хамгийн гоё төрсөн мэндчилгээ ирүүлсэн үзэгчийг шалгаруулж шагнах гэнэ.   


“Камертон” хамтлаг 19 нас хүрлээ   
Үзсэн: 1743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй