Шууд Chart

Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2026-07-09 10:27:10

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 14-ний өдрийн 09 цаг хүртэл "Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг"-т шилжлээ.

Алба хаагчид баяр, наадмын өдрүүдэд наадамчин олны замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, осол, хэрэг зөрчлийг шуурхай таслан зогсоох чиглэлээр нэгдсэн зохион байгуулалттайгаар үүрэг гүйцэтгэн ажиллана.


Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй