
МҮОНР-ийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус радиогийн 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нийт ажилтнуудын дунд шүлгийн уралдаан зарлаж байна.
Хугацаа: 2014 оны долоодугаар сарын 3-аас долоодугаар сарын 25 хүртэл...
Сэдэв: "Монголын радио 80 жил" гэсэн сэдвийн дор радиогийн түүх, үйл явдал, онцлогуудыг багтаан илэрхийлсэн байх, эсвэл хайрын тухай болон бусад өвөрмөгц хэлбэрээр шүлгэлэх...
Шалгарсан шүлэг дуу болон "мэндлэж", радиогийн 80 жилийн ойд зориулсан бэлэг болно.
Жич: Дууны төрөл нь поп жанарын дуу байна. Иймд шүлгээ поп дууны шүлгийн хэмнэлд тааруулж бичиж болно.
Шагнал: Тус уралдааны ялагчаар нэг л уран бүтээлч тодрох бөгөөд өндөр шагналтай.
Радиогийн нийт уран бүтээлч, сэтгүүлчдийг тус уралдаанд идэвхитэй оролцохыг урьж байна.
Монголын радиочид та бүхний үг нь мэргэн, үзэг нь хурц байх болтугай...
Шүлгийн уралдаан зарлаж байна | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.