Гадаад харилцааны дэд сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17-ын Дээд, өндөр түвшний арга хэмжээ хариуцсан дэд хорооны дарга Г.Амартүвшин, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нар энэ сарын 7-нд хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт цахимаар мэдээлэл өглөө.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн нар мөн оролцсон байна.
Цахим уулзалтын үеэр UNCCD COP17 бага хурал эхлэхэд 40 орчим хоног үлдсэнийг онцолж, Монгол Улс энэхүү олон улсын өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж буйг танилцууллаа.
Мөн хилийн чанад дахь ДТГ-ууд суугаа болон хавсран суугаа орнуудад бага хурлыг сурталчлан таниулах, холбогдох төрийн байгууллага, олон улсын байгууллага, түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж буйг үнэлж, цаашид уг ажлыг улам эрчимжүүлэхийг хүслээ.
Уулзалтад оролцсон Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар COP17 бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулахад үргэлжлүүлэн идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
| COP17 бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.