Шууд Chart

“Шөнийн музей”-д тавтай морилоорой

2014-07-04 10:54:03

Чойжин ламын сүм музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шөнийн музей” үйл ажиллагаа өнөөдөр болно.

Энэ жилийн үйл ажиллагааг Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороотой хамтран Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан олон нийтэд нээлттэй зохион байгуулах юм байна.
“Шөнийн музей”-д ардын урлагийн тоглолт, цамын бүжиг, музей тайлбартай үзэх, жааз болон үлээвэр найрал хөгжмийн аялгуу зэрэг сонирхол татсан шинэлэг үзүүлбэр тавигдахаас гадна үзэгчдэд зориулсан гэнэтийн бэлэг барих гэнэ.
Өнөөдөр 21.00-00.00 цагт зохион байгуулагдах эл үйл ажиллагаанд ирснээр Улаанбаатар хотод байрлах бүх музейн сор бүтээлүүдээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг нэг дор үзэж, худалдан авах боломжтой юм байна.

“Шөнийн музей”-д тавтай морилоорой   
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй