Шууд Chart

Богино даашинзтай бүсгүйчүүд таксгүй орно

2014-07-25 11:56:40

Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх  сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд "ILoft Function House"-т болох гэж байна.

Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжим,  Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн  алдарт “Жалам хар” бүжгийг  шинэ хувилбараар толилуулах бол үндэсний хувцас, загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр  “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах юм байна.
 
Мөн “Шанз 3” хамтлагийн бүсгүйчүүд шоу үдэшлэгийн зочдод уран бүтээлийнхээ дээжээс хүргэх аж. Үдэшлэгийн үеэр коктейлийн үзүүлбэр, DJ Аннагийн /Х.Оюунтуяа/ электро хөгжмийн найруулга зэрэг залууст зориулсан олон олон арга хэмжээ болно.
 
Үдэшлэгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 28-нд “Blue Mon art gallery”-д болох хэвлэлийн хурлаар зохион байгуулагчдын зүгээс өгөх юм байна. Зохион байгуулагч "M2B project", ҮДБЭЧ, "Тэнгис кино" театр үдэшлэгийн эхний 100 зочныг коктейлоор дайлж, өвдөгнөөс дээш 25 см татсан богино даашинз, банзалтай очсон охид бүсгүйчүүдийг таксгүй оруулах гэнэ.

Богино даашинзтай бүсгүйчүүд таксгүй орно   
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй