Шууд Chart

Уран хатгамлын үзэсгэлэн дэлгэгдэнэ

2014-07-28 10:17:04

БНАСАУ-ын Уран хатгамалч ЧЭ ЖОН СҮН-ний уран бүтээлийн бие даасан хатгамлын үзэсгэлэн "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 1-5-ны хооронд дэлгэгдэнэ. БНАСАУ-ын Уран хатгамлын төвийн хатгамалчдын урласан хальтхан харахад гэрэл зураг шиг, лавлаад харвал уран зураг шиг, яг ойртоод үзвэл гайхалтай нарийн, чимхлүүр ажиллагаа бүхий уран хатгамлын бүтээлүүдээр нь монголчууд хэдэн жилийн өмнөөс мэддэг болсон билээ.

Солонгосын үндэсний урлаг бөгөөд БНАСАУ-ын Уран хатгамлын төв нь мянга гаруй уран бүтээлчтэй юм. Тус төвийн хамтгамалч ЧЭ ЖОН СҮН энэхүү үзэсгэлэндээ монгол аж ахуй, түүх, байгаль, амьтны сэдэвт 20 орчим бүтээлээ дэлгэх гэж байна.


Уран хатгамлын үзэсгэлэн дэлгэгдэнэ   
Үзсэн: 2266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй