Шууд Chart

Архангайн хүчтэнүүд Улсын начин цолын болзол хангалаа

2023-07-12 14:44:44

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

Тус даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Аймгийн арслан С.Сүхбат Улсын заан Д.Анарыг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж, тав даван Улсын начин цолын болзол хангалаа.

Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар, Ховд аймгийн Булган сумын харьяат, Аймгийн арслан Г.Ганхуяг Улсын гарьд Ө.Бат-Оршихоор, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Аймгийн арслан Э.Ууганбаяр Улсын заан Б.Бат-Өлзийгөөр тус тус тав давж Улсын начин цолын болзлыг хангаад байна.


Архангайн хүчтэнүүд Улсын начин цолын болзол хангалаа  
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй