Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам, Батлан хамгаалахын сайдын 2026 оны А/51, А/135 дугаар тушаалын дагуу цэргийн ерөнхий бэлтгэлийн шатыг амжилттай дүүргэсэн оюутан, суралцагчдыг цэргийн мэргэжил олгох шатны сургалтад хамруулахаар ҮБХИС болон Зэвсэгт хүчний 10 ангид хүлээлгэн өгчээ.

Цэргийн мэргэжил олгох шатны сургалт 2026 оны зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 56 хоногийн хугацаанд 560 цагийн хичээл, сургалтыг зохион байгуулна.
Энэ жил улсын хэмжээнд нийт 1993 оюутан, суралцагч “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаа аж.

| Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ | ||
| Үзсэн: 94 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.