Шууд Chart

Г.Ганхуяг, С.Сүхбат нар Улсын харцага цолын болзол хангалаа

2023-07-12 16:29:29

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Булган сумын харьяат, Аймгийн арслан Г.Ганхуяг Улсын арслан Б.Орхонбаяраар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Аймгийн арслан С.Сүхбат Улсын заан М.Лхагвагэрэлээр тус тус зургаа давж, Улсын харцага цолын болзол хангалаа.

Ийнхүү энэ баяр наадмаар Улсын начин цолтон хоёр, Улсын харцага цолтон хоёр шинээр мэндэлж байна.


Г.Ганхуяг, С.Сүхбат нар Улсын харцага цолын болзол хангалаа  
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй