Шууд Chart

Ц.Бямба-Отгон Улсын гарьд цолын болзол хангалаа

2023-07-12 19:23:02

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд  Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурийг давж, Монгол Улсын гарьд цолын болзлыг хангалаа.

Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч Улсын аварга О.Хангайг өвдөг шороодууллаа.

Ийнхүү Улсын гарьд М.Бадарч, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар Үндэсний их баяр наадмын түрүү булаалдахаар болж байна.


Ц.Бямба-Отгон Улсын гарьд цолын болзол хангалаа  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Гарди [127.0.0.xxx] 2023-07-13 09:14
Гарди

Бидэнтэй нэгдээрэй