Шууд Chart

Гал түймрийг бүрэн унтраалаа

2023-08-14 11:52:13

Өнөөдөр /2023.08.14/ Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд  байшин шатаж байна дуудлага 09:13 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 80х10 хэмжээтэй байшин шатаж, гал түймэр тархан дэлгэрсэн нөхцөл байдалтай байсан.

Нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллан, тархалтыг 10:40 цагт зогсоож, 10:56 цагт гал түймрийг бүрэн унтрааж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Гал түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй