Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин-А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд унасан аваарийн нөхцөл байдал үүсээд байна. Хүчтэй салхи, усархаг борооны нөлөөгөөр үүссэн тус гэмтлийг засварлахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь ажиллаж эхэлжээ.
Иймд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчид 3-4 хоног цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжгүй болж байна гэж Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
| Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчид 4 хоног эрчим хүчээр хангагдах боломжгүй болжээ | ||
| Үзсэн: 1894 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.