Шууд Chart

Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх дээд хэмжээг тогтоогоогүй байна

2023-08-14 12:46:50

Манай орны ойн сангийн байгалийн ойн талбайн 5.17 хувийг хушин ой эзлэх бөгөөд 10 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд тархан ургадаг.

Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-с дараа оны 2 дугаар сарын 01-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийн дээд хэмжээг тогтоож тухайн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шийдвэр гаргадаг.


Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх дээд хэмжээг тогтоогоогүй байна  
Үзсэн: 1685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй