Шууд Chart

ШУУРХАЙ МЭДЭЭ: Тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2023-08-14 13:52:27

Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 14-нд Улаанбаатар хотод тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Уг 3 сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Хэнтий аймаг дахь тарваган тахлын хүний өвчлөлийн болон байгалийн голомтын мэдээлэл:

⁃ 1981-2022 оны байдлаар Хэнтий аймагт тарваган тахлын хүний өвчлөл нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс Өмнөдэлгэр суманд (1981, 1983, 1993, 1998 онд), Өлзийт суманд (1987 онд), Хэрлэн суманд (1993, 2004 онд), Мөрөн суманд (2000 онд) бүртгэгдсэн.

⁃ Хэнтий аймагт хийсэн байгалийн голомтын тандалт судалгааны сүүлийн 20 жилийн үзүүлэлтээр Өмнөдэлгэр (2002, 2003 он), Хэрлэн (2002 он) суманд тарвага, тарваганы зэм үхдэл, тарваганы бүүрэг, зурамны бүүргээс тарваган тахлын өсгөвөр илэрч байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.


ШУУРХАЙ МЭДЭЭ: Тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 2360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-14 16:06
Энэ тарвага агнаад хүмүүст зараад махыг идээд байгас хүмүүст хатуу хариуцлага тооцдог больё Хариуцлагагүй хэнэггүй хүнээм болж улсаарса сүйрах болно шүү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-14 15:59
Үхүүл үхүүл Бүү ид гээд бхад

Бидэнтэй нэгдээрэй