Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч Рейтингс “Эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүй” сэдэвт форумыг 2023 оны наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Форумд Сангийн яам, банк санхүү, даатгал зэрэг санхүүгийн салбарын төлөөллүүд оролцож, Монгол Улсын зээлжих зэрэглэл, санхүүгийн байгууллагуудын төлөв байдал болон Тогтвортой хөгжлийн зорилт тэр дундаа Байгаль орчин нийгэм, засаглалын талаар хэлэлцэж, санал солилцсон юм.
Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан “Монгол Улсын санхүүгийн байгууллагуудын төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр оролцлоо. Үүнээс гадна форумаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудын сүүлийн үеийн хөгжил, улс орны ногоон санхүүгийн ирээдүйн талаар санал бодлоо солилцов гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.
| “Эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүй” сэдэвт форум боллоо | ||
| Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.