Шууд Chart

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт усны нарийвчилсан тоо бүртгэл хийж байна

2023-08-17 16:50:26

Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг гүйцэтгэхээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл, Алтайн-Оргил, Алтансоёмбо, Тамч, Бүс-Уул багийн нутагт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд, Тонхил сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч болон багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
 
Тус ажлын хүрээнд булаг, гол, нуур, худаг бүрд газар дээр нь очиж солбицол, усны чанарын 9 үзүүлэлт, ундарга, урсгалын хурд, гүн зэргийг мэргэжлийн багажаар хэмжиж, мэдээллийг хүснэгтэн болон зурган хэлбэрээр гаргана гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

 


Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт усны нарийвчилсан тоо бүртгэл хийж байна  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй