Цахим орчинд 72 сая дагагчидтай алдарт илбэчин, контент бүтээгч, хөрөнгө оруулагч Julius Dein Завхан аймагт зочиллоо.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадаадын жуулчдыг татахад анхаарч, 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд тэрээр 8 сарын 19-ны өдөр зохион байгуулагдах NAS SUMMIT-д оролцож залуус та бүхэнтэй олон сонирхолтой агуулгаараа уулзах юм. Мөн түүнчлэн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалыг үзэж дэлхийд Монголчуудын ахуй соёлыг танилцуулах сонирхолтой хөтөлбөртэй ирсэн юм.
Тэд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хамт Богд Очирваань хайрхан, Бадархундага нуур, Мухартын гол, Улаагчны хар нуур гэсэн маршрутаар аялж, контент бүтээн, дэлхий нийтэд түгээж байна.
Эх сурвалж: Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа
| Цахим орчинд 72 сая дагагчидтай алдарт илбэчин, контент бүтээгч, хөрөнгө оруулагч Завхан аймагт зочиллоо | ||
| Үзсэн: 3045 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.