МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Олон улсын гимнастикийн холбооны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Японы ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Моринари Ватанабэг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд дэлхийн спортын хөгжил, олон улсын спорт холбоодтой хамтран ажиллах чиглэл, орчин үеийн спортын чиг хандлага, өсвөр залуу үеийнхний сонирхол, онцлогт тохирсон хотын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, шинэ залуу үеийнхэнд спорт олимпизмын боловсрол олгох систем, хамтын ажиллагаа болон хөгжиж буй орнуудыг чадавхжуулах гарц гаргалгааны талаар санал солилцов.
Ноён Ватанабэ 2017 оноос Олон улсын гимнастикийн холбооны Ерөнхийлөгчөөр, 2018 оноос ОУОХ-ны гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд “Токио-2020” олимпын боксын эрх олгох тэмцээн уралдааныг хариуцах ажлын албаны даргаар ажиллаж байв гэж МҮОХ-оос мэдээллээ.
| Олон улсын гимнастикийн холбооны Ерөнхийлөгч Моринари Ватанабэг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.