Яг одоо буюу 22 цагийн байдлаар Төв аймгийн өмнөд болон баруун хэсэг Эрдэнэсант, Алтанбулаг, Баян зэрэг сумдаар бороо орж байна. Улаанбаатар хотод нэг цаг орчмын дараа бороо орно. Борооны эрчимтэй хэсэг Төв аймгийн Баян-Өнжүүл, Баян сумдаар орох төлөвтэй байна.
Иймд:
-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
-Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Цахилгааны аюулгүй байдлыг хангах
-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Онцын шаардлагагүй бол хот хоорондын замд зорчихоос татгалзах
-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Улсын онцгой комиссоос зөвлөж байна.

| Улаанбаатар хотод нэг цаг орчмын дараа бороо орно | ||
| Үзсэн: 996 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.