Шууд Chart

“Залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

2023-08-18 12:58:13

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг энэ жил анх удаа үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Тус чуулга уулзалтын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна. Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт Онцгой байдлын байгууллагын шилдэг 50 гаруй залуу офицер оролцож байгаа юм.

Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Монгол цэрэг, эх оронч залуучууд” ГҮТББ-аас зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурал нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, албандаа итгэх итгэл үнэмшил, манлайллын асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга замыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тулгуурлан тодорхойлох, залуу офицеруудын нэгдмэл оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна  
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй