Шууд Chart

Боловсролын багц хуульд туссан багштай холбоотой зарим заалтууд...

2023-08-29 08:39:26

Боловсролын багц хуульд туссан багштай холбоотой зарим заалтыг онцолж байна.

• Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн багш мэргэжлийн сонгон бүлэгт суралцаж, амжилттай төгсөгчийг багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.

• Багшийг зөвхөн Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэнэ.

• Багшийн мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутан цэцэрлэг, сургуулийн багшийн сул орон тоон дээр дагалдан багшаар ажиллах боломжтой.

• Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг төрөөс үзүүлнэ.

• Багшаас бусад мэргэжилтэй бол багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болно.

• Багш нь Боловсролын болон хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас бусад чиг үүргийг гүйцэтгэхгүй.

• Бие даасан нэгжтэй багшийн  хөгжлийн төв нь багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн үндэсний, бүсчилсэн, байгууллагад суурилсан сургалт, үйл ажиллагаагаар  мэргэжлийн хувьд хөгжинө.

• Багш 3 жил тутамд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаанд хамрагдана.

• Орон нутгийн захиалгаар эсвэл өөрөө хүсэлтээрээ хөдөө орон нутагт гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ.

• Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын багш эхний 5 дахь жил болон дараагийн 3 дахь жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авна.

• Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

• Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.


Боловсролын багц хуульд туссан багштай холбоотой зарим заалтууд...  
Үзсэн: 2962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-01 20:48
50 55 тай тэтгэвэрт гаргах юу боловоо. Яагаад шийдэхгүй байгаан бэ
зочин [127.0.0.xxx] 2023-09-01 11:15
Сонин юм бэ, багш диплом байгаа бол мэргэжлээрээ л ажилламаар юм. та бүхэн дүүрэг, нийслэлийн БХ-т нь хандаач.
Зочин [127.0.0.xxx] 2023-08-31 21:59
1000
Зочин [127.0.0.xxx] 2023-08-31 11:49
Миний бие нь 1998-2010 оны хооронд ЕБСд тоо, физикийн багшаар ажиллаж байгаад 2010-2015 оны хооронд Хятадад Хөх хотын Аж үйлдвэрийн Их сургуульд докторантурт суралцсан болно. Харамсалтай нь 2015 онд Монголдоо ирсэнээс хойш багшлах эрхийн үнэмлэхгүйгээс болж мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй. Одоо ч гэсэн мэргэжлээрээ ажиллах гэхэд 2010 оноос хойш ажиллаагүй хүнийг авахгүй гэж захирлууд нь татгалздаг. Миний хувьд өөрөө ХБИ ч ажил хийгээгүй байх хугацаандаа өөрийгөө эрүүл саруул иргэн болгож байгаа болно. Энэ аргачлалаа бусад дээр туршин үзэх гэхээр нэг ч эрдэм шинжилгээний байгууллага дэмждэггүй. Учир нь миний аргачлал цоо шинэ ямар ч хоргүй аргачлал болно. Дурын телевизэд хандахад 30 минутын төлбөр гэж 800 мянган төгрөгийн төлбөр нэхдэг ба ажилгүй ХБИ нд энэ нь мэдээж их мөнгө болно. Иймд миний санал санаачлагыг дэмжих тал дээр хэнд хандах вэ?
Зочин [127.0.0.xxx] 2023-08-31 11:39
Би орос хүүхдүүдтэй хамт 8 наснаасаа орос сургуульд 10 жил онц дүнтэй суралцаж МУИС төгссөн физикийн магистр багш . Орос 3 гэх мэт ерөнхий боловсролын сургуульд физикийн багшаар ажиллах гэхээр оросын буриад биш монгол хүн гэсэн шалтгаанаар тэнцдэггүй. Энгийн ЕБС-д орос хэлний багшаар ажиллах гэхээр орос хэлний багшийн дипломгүй гээд авдаггүй. Гэтэл мэргэжлийн гэх орос хэлний багш нь ярианы ух чадвар, оросын түүх соёл уран зохиол гэх мэт зүйлээр надаас сул мэдлэгтэй байхын зэрэгцээ орос хэлний номын сан нь минийхийг гүйцдэггүй. Физикийн багш болохын тулд би бүх сургалтын төлбөрөө өөрөө төлсөн ба мэргэжлийн орос хэлний багшаар 1,5 жилийн гэх мэтийн сургалтад илүү төлбөр төлж сурахыг хүсэхгүй байна . Дээр нь миний бие ХБИ тул сүүлийн хэдэн жил мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй. Иймд орос хэлний багш болох тал дээр дэмжлэг үзүүлэх боломж хир байх вэ? Сүүлийн жилүүдэд би орос- монгол, англи-монгол , хятад-монгол ярианы аудио дэвтэр энэ тэр бичсэн ба дээр нь эв эрүүл болж байна

Бидэнтэй нэгдээрэй