Шууд Chart

"Алтан цом"-ын төлөөх барилдааны бүртгэл эхэллээ

2023-08-31 12:28:19

"Алтан цом"-ын төлөөх барилдааны бүртгэл эхэллээ. Барилдааны бүртгэл 2023 оны есдүгээр сарын 05-ны өдөр хаагдах аж.
 
"Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023 оны есдүгээр сарын 05-ны өдрийн дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлнэ.
 
Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 05-ны дотор ирүүлнэ.
 
Дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) мөн дээрх заасан хугацаанд ирүүлнэ гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

"Алтан цом"-ын төлөөх барилдааны бүртгэл эхэллээ  
Үзсэн: 4239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй