
“Женко тур бюро” ХК нь ССАЖЯ-ны дэмжлэгээр “Torgo fashion’’-тай хамтран энэ зуны үндэсний хувцас загварын шоу “Nomadic fashion show”-г энэ сарын 8-ны өдөр зохион байгуулахаар товлосон байсан юм. Гэвч цаг агаарын байдлаас үүдэн хойшлуулж энэ долоо хоногийн бямба гарагт буюу наймдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Дашрамд дурьдахад энэ жил тус шоу Чингис хааны Морьт хөшөөт цогцолборын гадна талбайд Монголын бахархал, Үндэсний урлаг, Үндэсний хувцас соёлоор нүүдэлчин язгуур соёлыг түгээе гэсэн уриатай болно.
Энэхүү шоунд “Торго” салоны өмнөх загварын шоунуудын онцлог, содон, авангард, уран сэтгэмжийн зэрэг 70 гаруй загваруудыг үе үеийн шилдэг, топ моделиуд амилуулна. Түүнчлэн Морин хуурын чуулга, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, поп дива С.Наран, “Шанз 3” хамтлаг, уран нугараачид болон урилгаар Английн DJ MAC, DJ Caран нар оролцоно.
“Nomadic fashion show” маргааш болно | ||
Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.