Шууд Chart

Нандин Цэнхэр Тэнгэр

2014-08-19 13:11:14

МУГЖ С Батсүхийн дуулж олны  дунд "Орчлонг хайрлаарай" хэмээх нэрээр танил болсон, Д.Нармандахын ая, Ц.Бавуудоржийн шүлэг "Нандин Цэнхэр Тэнгэр"  дууг та бүхэнд хүргэж байна.

Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав ээжээ хайрлаарай
Нартын жам нь булаачихна ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай

Гэгээн дорнын сарыг хайрлаарай
Гэрэлт туяагаа хумьчихна ай хөөрхий
Залуухан амрагаа уучилж хайрлаарай
Замилангийн урсгал элээчихнэ ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай

Сайхан цагаан үүлсийг хайрлаарай
Салхины аясаар сарничихна ай хөөрхий
Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай
Зовлон жаргал хуваачихна ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай...


Нандин Цэнхэр Тэнгэр  
Үзсэн: 12308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-09-07 15:12
эргэн дурсахуй нэвтрүүлгээр буурлуудаа урьж оролцуулахдаа Цагаан лавайн эгшиг сонсгож,зохиогчийг нь урьж ярилцахдаа Ардын сан хөмрөгөөр аялж, хуучин пянзнаас мартагдсан аялгууг олж Ая дууны мэндээр дотны хүмүүстээ хүргэв ээ. Эрэл сурал болж хайсан бүхнээ, малчин нэвтрүүлгээрээ уламжилж, 5-н эрдэнээ шимтэн сонслоо. Бизнес мэдээ, хуулийн цагаас танил зөвөлгөөгөө сонс ч, гэгээн өргөлийн цагаас ухаарлын учгийг олж, Авто радиог хөлөглөн, цэнгээнт шоу нэвтрүүлэг,дуун тааварт оролцоод, Боломж олдсон дээр ургадаг алтаар орохнээ тэнд ургацын далай болж байхийм. Дараа ньномын хүрдээ уншиж дэлхийн уранзохиолоор аялж сонгодог бүтээл олж, Боловсрол нэвтрүүлгээр түмэндээ хүргэхэд, улаан шугам нэвтрүүлгийн сонсогч хүүхдүүд ,радио цэцэрлэгт тухлан саатаж үлгэрийн цагаа сонс ч сууж байхийм. Миний үгийг сонсохоор мэргэдийн үгийг сонсоорой, Газар тэнгэрийн дунд мөнх орших гэгээн оюуны өргөө миний монголын радио

Бидэнтэй нэгдээрэй