Шууд Chart

“Адуучин-2014” наадам болно

2014-08-19 14:57:05

26 жил тасралтгүй зохиогдож ирсэн “Адуучин” тэмцээн өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдах болсон. Морьтны соёл бол адуучин Монголчуудын хувьд тив дэлхийн олон үндэстнүүдээс ялгарах цорын ганц хөх тэнгэрийн тамга нь билээ.

Морьтны соёлоо дээдлэгч түмэн олныхоо мэлмийг мялааж, адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж, тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын аварга адуучин-2014” тэмцээнийг энэ сарын 23-ны өдөр 09:00 цагаас Хүй долоон худагт зохион байгуулна. Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучин эр эд хав, идрийн жавхааг гайхуулан оролцох тул наадамчин олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.  Эдгээр залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх бол тэмцээний үеэр адуу, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцас загварын арга хэмжээ зохион байгуулагдах юм.


“Адуучин-2014” наадам болно  
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй