Шууд Chart

"Бөхбилэгт" дэвжээ "Нэг хот-нэг гэр бүл" аянд нэгдлээ

2024-02-01 13:02:35

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний бөхийн дэвжээдийн дунд "Нэг хот-нэг гэр бүл" уриатай аяныг зарласан билээ.

Аяны хүрээнд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний багш дасгалжуулагч, бөхчүүд Хан-Уул дүүргийн Үйлдвэрийн гудамжны замын цасыг цэвэрлэж, ард иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэг өдөр ажиллалаа.

Тус аяныг амжилттай эхлүүлсэн "Бөхбилэгт" дэвжээний хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ бусад дэвжээддээ “Та, би, бид бүгдээрээ” нэг гэр бүл гэсэн сэтгэлээр орчны зам, талбайгаа цэвэрлэж, аж ахуйн нэгж айл өрхүүдээ уриалах ажилд идэвхтэй оролцохыг хүсч байна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 


"Бөхбилэгт" дэвжээ "Нэг хот-нэг гэр бүл" аянд нэгдлээ  
Үзсэн: 1722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-02 07:59
Hoshin shogiinhon Altanshagai.Onon gdd uomnuud.Zohioliin duuchid bugd tsas mus tseverleh ajild ergen hemjeegeer oroltsooroi.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-02 00:08
bichlegee hiildee sda zurag daruulchaad orsiishde

Бидэнтэй нэгдээрэй