Шууд Chart

Сумын цолтнуудын барилдаанд Д.Цэрэнням заан гурав дахиа түрүүллээ

2024-02-05 09:23:43

“Тарвалин” хийдийн нэрэмжит, Сүлд ТВ, МҮБХ-той хамтран зохион байгуулж буй Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан үзүүрлэв.
 
Шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын баяр наадмын 5 түрүүтэй “тэмээ өргөдөг” заан Ш.Эрдэнэбаяр үлдсэн бол тавд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй, өргөөний сумын цолтнуудын барилдааны хоёр түрүүтэй заан М.Баасанжав нар шалгарлаа.
 
Шөвийн есөд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын заан Н.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан А.Амархүү, Төв аймгийн Угтаалцайдам сумын заан Б.Золбаяр, Архангай аймгийн Цэнхэр сумын заан С.Бат-Эрдэнэ нар үлдэв.
 
“Сүлд” телевиз нь энэ жилийн сумын цолтнуудын бүх барилдааныг өөрийн нэрэмжит болгон ивээн тэтгэж, шууд дамжуулан оролцох бөгөөд өнөөдрийн барилдааны түрүү бөхөд бай шагнал дээр нь нэмж 1.000.000 /нэг сая/ төгрөг, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд хамтрагч байгууллагынхаа гарын бэлгийг гардуулсан юм.
 
Өнөөдөр буюу 2024 оны 02-р сарын 05-ны 15:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаантай.
 
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 


Сумын цолтнуудын барилдаанд Д.Цэрэнням заан гурав дахиа түрүүллээ   
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй