Шууд Chart

Өсвөрийн барилдаанд Б.Баднаанямбуу түрүүллээ

2024-02-06 09:41:46

Модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаанд 160 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Баярмагнайн Баднаанямбуу түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Содбаярын Мөнхүслэн үзүүрлэв. Гуравт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Очирсүхийн Мөнгөн-Эрдэнэ шалгарлаа.
 
Шөвгийн тавд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаярын дүү Буянтогтох, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Гантөмөрийн Өрнөхбаяр нар үлдэв.
Тус барилдааныг Монголын хүүхдийн ордон уламжлал ёсоор МҮБХ-той хамтран зохион байгуулж, шөвгийн гурван хүүхдэд бай шагналыг хариуцан гардуулсан юм.
 
Мөн уран барилдаантай бөхийн шагналыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Р.Омар, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Өрнөхбаяр, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Э.Сэрдамба нарт МХО-оос гардууллаа.
 
 
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 05-ны өглөө 11:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаантай.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 


Өсвөрийн барилдаанд Б.Баднаанямбуу түрүүллээ  
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй