Шууд Chart

Аймаг, цэргийн цолтны барилдаанд Э.Мөнхжаргал арслан түрүүллээ

2024-02-08 09:08:53

Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интэрнэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтанжолоо” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүрлэв.

Дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Ай Ти Эл Экспресс” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Еркебулан, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Ганбаяр нар шалгарлаа.

Наймд аймгийн арслан Ш.Отгонтөгс, Т.Сайханжаргал, Д.Алтанцоож, аймгийн заан Ч.Даш нар үлдэв.

Өнөөдөр 13:00 цагаас Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа эхэлнэ.

Мөн түрүү бөхөд “Италта” ХХК-иас итали хромон гутлыг уламжлал ёсоор бэлэг болгон гардуулав.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Аймаг, цэргийн цолтны барилдаанд Э.Мөнхжаргал арслан түрүүллээ  
Үзсэн: 1435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй