Шууд Chart

Г.Ануужин Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2024-02-08 13:41:10

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Манай улсаас тус тэмцээнд дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин хүч үзэж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 91 кг-ыг өргөн мөнгөн медаль хүртлээ.

Г.Ануужин Ази тивийн гурав дахь (2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгө) медалиа авч байгаа юм.

Монголын хүндийг өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө, 37 хүрэл) медаль хүртэж байв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Г.Ануужин Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй