Шууд Chart

Малчдад туслах "Хандивын барилдаан" зохион байгуулна

2024-02-18 14:23:27

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах “Хандивын барилдаан”-ыг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.

Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо


Малчдад туслах "Хандивын барилдаан" зохион байгуулна  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-18 19:25
Сайхан санаачилга байна. Бөхийн холбоонд баяр хүргэе. Бөхчүүдийн жудаг энэ барилдаанаар харагдана даа.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-18 16:37
zov shvv
Зочин [127.0.0.xxx] 2024-02-18 16:23
Zohioliin duuchid.alialagch nar ogt tsas.mes zam deer ajillaagui.aylal.gertee beleg taraagaad tsochood ch bh shig.Tumnii harmaa suilj amidralaa bosgoj.Nam dagaj shagnal avsan nuhduud hudee ochij.tsas uhaj.mal tulluuleh ajild bieer oroltsoh estoi.Estoi tatvar ch tulehgui uomnuud.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-18 15:36
Өөрсдөө явж малчдад туслаа.

Бидэнтэй нэгдээрэй