Шууд Chart

Азийн өвлийн IX наадам БНХАУ-ын Харбин хотод болно

2024-02-22 11:21:32

Азийн олимпын зөвлөл болон БНХАУ-ын Үндэсний олимпын хорооноос Азийн IX өвлийн наадмыг Харбин хотноо зохион байгуулахаар 2023 онд Тайланд улсын Бангкок хотноо болсон Ерөнхий ассамблейн үеэр шийдвэрлэж, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.
 
Тэгвэл БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон “Ханжоу 2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооны саналаар “Харбин 2025” Азийн IX өвлийн наадмыг 2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар эцэслэн шийдвэрлэснийг Азийн олимпын зөвлөлөөс мэдэгдлээ.
 
Азийн өвлийн наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлттэй улс орон цөөн байгаа учир наадам 4 жил тутам зохион байгуулагдах боломжгүй байгаа билээ.
 
Сануулахад, Азийн VIII өвлийн наадам нь 2017 онд Япон улсын Саппоро болон Обихиро хотноо зохиогдож, манай улсаас гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккей, тэшүүрийн төрлүүдэд 46 тамирчин оролцож байсан түүхтэй.
 
Ташрамд дурдахад, Азийн олимпын зөвлөлийн 2022 оны Ерөнхий ассамблейгээс Азийн X өвлийн наадмыг Саудын Араб улсын Трожан хотноо 2029 онд зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа юм.
 
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

Азийн өвлийн IX наадам БНХАУ-ын Харбин хотод болно   
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй