Шууд Chart

МҮОХ-ны гишүүдийн хурал гуравдугаар сарын 21-нд болно

2024-02-23 18:09:13

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал Олимпик хауст танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо.
Хурлаар “Канвон-2024” Залуучуудын өвлийн олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын дүнгийн тухай хэлэлцэн, Монголын баг тамирчдыг амжилттай зохион байгуулж оролцуулсан Гадаад харилцааны сайд, Монголын багийн ахлагч Б. Батцэцэгт талархал илэрхийлэв.
Мөн удахгүй болох "Парис 2024" Олимпын наадмын бэлтгэл ажлыг түлхүү эрчимжүүлэх талаар санал солилцсон бөгөөд наадмын үеэр Монгол улсаа сурталчлах “Монголиа Хаус” төслийн явцын талаар зөвлөлдөв.
Түүнчлэн МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурлыг гуравдугаар сарын 21-ний өдөр Худалдаа аж үйлдвэрийн их танхимд хийх товыг баталж, цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

МҮОХ-ны гишүүдийн хурал гуравдугаар сарын 21-нд болно   
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй