Шууд Chart

Луу жилийн эхний Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

2024-02-23 09:54:59

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх Аймгийн арслан Сампилын Лувсангомбо, Аймгийн арслан Сампилын Гомбодорж, Аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2024 оны хоёрдугаар сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд болно. 
 
Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэлсэн байна.  
 
Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1.5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 0.6 сая төгрөг гардана.
 
Мөн зодоглох 128 бөхөд гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Луу жилийн эхний Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ  
Үзсэн: 1768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-23 12:11
Барилдаан хэзээ хаана болох вэ

Бидэнтэй нэгдээрэй