Шууд Chart

Япон улс Гуамыг хожлоо

2024-02-23 17:35:34

Япон улсын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өчигдөр буюу пүрэв гарагт (2-р сарын 22) Токио хотын Ариаке Колизэй цэнгэлдэх хүрээлэнд ФИБА-гийн Азийн аваргын хэсгийн шатны тоглолтдоо Гуамын багийг хүлээн авч тоглон 77:56-аар буулган авч эхний тоглолтдоо хожил байгууллаа

Мөн Монгол Улсын шигшээ багийн хувьд дэлхийн чансааны 29-р байрт эрэмбэтэй, Азийн аваргын 16 удаагийн аварга БНХАУ-ын шигшээ багтай учраа тааран, нутаг дээр нь зочлон тоглож 80-49 харьцаатай эхний тоглолтоо өндөрлүүллээ.

Тэгвэл дараагийн тоглолтоо нөгөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 25-ны 15:00 цагт "UG Arena"-д Гуамын эрэгтэй шигшээ багийг нутагтаа хүлээн авч тоглоно.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо


Япон улс Гуамыг хожлоо  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй